“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс “Оюу толгой” ХХК-ий талаар мэдээлэл хийлээ. Хуралд тус төвийн дарга А.Эрдэнэбаяр болон бусад гишүүд оролцлоо.
“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий гишүүд үндсэн хоёр асуудлыг хөндөж байна. Энэ хүрээнд "Оюу толгой"-н гүйцэтгэх захиралд баталгаа гаргуулах албан шаардлагыг өмнөх сарын 24-ны өдөр өгчээ.
Тодруулбал, “Оюу олгой” ХХК-ий Далд уурхайг ашиглах төслийн ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Харин дээрх Төрийн бус байгууллагаас "Оюу толгой"-н ажлын хэсэгт гурван хүн оролцон шалгаж байгаа аж.
“Далд уурхай нь Монголд ихээхэн ашиг авчирна хэмээн ойлгуулж УИХ-аар батлуулчихвал Монголын ард түмэн өрөнд орохгүй байх баталгаа алга байна. Уг төсөлд таван компани нийлж ажиллах юм. Түүний хоёр компани нь оффшор компани юм. Манай улсад оффшорын тухай хууль батлагдчихаад байхад тив дамнасан оффшор корпорициуд Монголын түшээдтэй хуйвалдан үйл ажиллагаа явуулан гэдэг хууль зөрчиж байгаа юм” хэмээн “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч, "Оюу толгой"-г шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Жагар ярьлаа.
Мөн тэрбээр цааш ярихдаа манай улсыг тонон дээрэмдэж байгаа эдгээр компаниудыг нэн яаралтай хөөн гаргахгүй бол бид 50 их наяд биш хэчнээн тэрбум ам долларын өрөнд орж болохыг сануулж байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд дараах шаардлагыг гаргаж, баталгаа гаргуулж авахаар тэмцэж байгаа юм.
Үүнд:
-"Оюу толгой"-н ордын 51-ээс дээш хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой,
-Оюу толгойн ашиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулагч компаниудын тавьсан 50 их наяд төгрөгийн өрийг Монголын ард түмэн болон Засгийн газар төлөх ёсгүй. Үүнийг зөвхөн хөрөнгө оруулагч компаниуд өөрсдөө төлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Дээрх Төрийн бус байгууллагаас "Оюу толгой"*-н ажлын хэсэгт гурван хүн оролцон шалгаж байгаа аж. Энэ хугацаанд "Оюу толгой"-той холбоотой хэд хэдэн ноцтой асуудал илэрчээ.
Тухайлбал, Геологийн төв лабороторитой "Оюу толгой" компани нууцын гэрээтэй аж. Хууль тогтоох байгууллагын ажлын хэсгийн гишүүдэд "Оюу толгой"-н сорьц, зэсийн баяжмалын мэдээлэл өгөөгүй байна. Мөн 62 тэрбум төгрөгийн молебдин улсын хэлээр хууль бусаар гарсныг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ.
Үүнээс гадна "Оюу толгой"-н хаалтын ажиллагааны дараа цөмийн хог хаягдлыг булах эсвэл атомын цахилгаан станц барина гэсэн нууц бичиг байгаа аж. Тиймээс дээрх Төрийн бус байгууллагын зүгээс эдгээр асуудлыг ил гаргах ёстой хэмээн үзэж байгаа юм.
Харин “Оюу толгой” ХХК”-аас албан шаардлагын хариуг гурав хоногийн дараа ирүүлжээ. Гэвч албан бичиг биш захидал ирүүлсэн талаар ярьж байна. Энэ нь ирээдүйд Монгол улсыг өрөнд унагаах бодлого бөгөөд өөрөөр хэлбэл Монгол улс их хэмжээний өрөнд унах нь тодорхой болж байна гэдгийг иргэдэд анхааруулж байгаа юм.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, “Монгол улсын нийт нутаг дэвсгэрт олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг эзэмшиж буй хэсэг олигарх нөхдийг шалгах цаг нь болсон тул улс орон даяар ард иргэдийн төлөөлөл болсон иргэний нийгмийн байгууллага, иргэдээс бүрдсэн ажлын хэсгийг зайлшгүй байгуулж, хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг цуцлахыг шаардаж байна. Тус ажлын хэсгийг байгуулж, ажиллаж чадвал үр дүнд нь газар нутгийн бүрэн бүтэн байдал аюулд орсон учир эх орноо бүрэн чөлөөлж чадна. Мөн иргэн бүр газрын дээрх болон доорх бүх төрлийн баялгийн эзэн нь байж хувь хүртэх боломжтой болж, гадаадын болон дотоодын олигархуудын боолчлолоос ирээлүйгээ чөлөөлнө. Түүнчлэн олигархуудын хууль бусаар олсон ашиг орлогыг нийгэмшүүлснээр Монголын өр дарагдах юм” гэж илгээжээ.
Засгийн газраас албан хариу иржээ. Үүнд, “Шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан бөгөөд холбогдох журмын дагуу Уул, уурхайн сайд Д.Сумьяабазарт албан тоот явуулж энэ асуудлыг даалгасан” тухай бичжээ.
“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” ирэх сарын 20-ны дотор Монголын нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байгаа бүх лицензийг хүчингүй болгож, ард түмэнд ашигтай лицензийг олгож эхэлнэ гэж мэдэгдлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)