Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын энэ оны гуравдугаар сарын 07-ны өдрийн А/65 тоот тушаалаар Монгол Улсын Элчин Сайдын Яамдад газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын хэсэг томилогдсон билээ.
Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсаас Турк, Казакстан, Египет улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамдад газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын хэсэг энэ сарын 24-нөөс ирэх сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байна.
Энэ хүрээнд дипломат төлөөлөгчийн газрын газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг тоолох, хэмжилт хийх, үнэлбэл зохих хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдлыг нягтлан шалгаж жагсаалт бэлтгэх, зохих баримт бичигтэй танилцах, холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулга авах, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийн судалгааны ажлын даалгаврыг маягтын дагуу бэлтгэх юм.
Түүнчлэн хөрөнгөтэй холбоотой баримт материалыг цаасаар болон цахимаар бүрдүүлэх, акталж данснаас хасах, хөрөнгийн саналыг хянаж, материалын бүрдлийг хангуулж авах зэрэг ажлыг тус Элчин Сайдын Яамны ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)