Гаалийн байгууллагын хэмжээнд анх удаа харьяа гаалийн газар, хороодын нярвуудад зориулсан сургалтыг тус ГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсээс зохион байгууллаа.
Сургалтыг “Бизкон аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Отгонбаяр анхан шатны баримт хөтлөлт, нярвын дэлгэрэнгүй тайлан гаргах, нягтлан бодогч, нярвын ажлын уялдаа холбоо” сэдвээр, ГЕГ-ын ХМССТ-ийн ахлах багш ГУАБ Ж.Чимгээ (Ph.D, дэд профессор) “Гаалийн мэргэжлийн сүр хүч-төрийн албаны ёс зүй” гэсэн сэдээр тус тус явуулжээ.
Мөн хороодын нярвууд Улаанбаатар хот дахь гаалийн газрын агуулах, анхан шатны бүртгэлтэй танилцаж туршлага солилцсон байна. Энэ нь нярвуудад мэдлэг, мэдээлэл, уялдаа холбоотой ажиллах, санхүүгийн анхан шатны баримт бүрдэл сайжрах, агуулахын бүртгэлийг чанаржуулах зэрэг ач холбогдолтой аж.
Б.Лхам