Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалсан тухай мэдээлэл гарсан.
Дам ярианаас сонсоход урт хутгаар хэвлийд нь гүн дүрсэн аж. Хохирогч хөдөлгөөнтэй хүн байсан учраас биеэ хамгаалж чаджээ. Хохирогч одоо хагалгаанд орсон байна.
Энэ талаар тус дүүрэгт очин албаны эх сурвалжаас мэдээлэл авах гэтэл дотогш оруулсангүй. Шинжээчдийн баг, Цагдаа нар ирсэн байв. Одоогоор ямар нэгэн дүгнэлтэнд хүрээгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Уг хэргийн тухай эргэн мэдээллэх болно.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)