Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр /2018.07.31/ 11.00 цагийн орчимд ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалжээ.
Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.