Увс аймгийн музейн түүхт 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд үе үеийн удирдлага, албан хаагчид Маршал Ю.Цэдэнбал даргын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Үндэснийхээ түүх, өв соёлын онцлогийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлөн уламжлуулах, соёлын үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт хийсэн бүтээсэн арвин туршлагаар ойн баяраа тэд угтаж байна.
Б.Лхам