Төв аймгийн Зуунмод суманд шатрын “Зуунмод-88” клуб байгуулагдлаа. Энэ жил тус сумын 10 жилийн I, II дугаар дунд сургуулийн 1988 онд төгсөгчдийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.
Төгсөгчдийн зүгээс ойн баярын арга хэмжээний хүрээнд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хүүхэд залуучуудын оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор олон ажлууд санаачлан зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь Аймгийн Биеийн тамир, спортын хорооны дэргэд байгуулагдаж буй шатрын клуб юм.