Бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл хангаагүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 24-ний өдрийн "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай" А/678 дугаар захирамжаар нэг сарын хугацаатай түдгэлзүүллээ.
Дээр дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.20-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрүүл мэндийн байгууллагуудад анхааруулж байна. Энэ чиглэлийн дагуу 90 Эмийн сан, нэг Хүүхдийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагын эрхийг түдгэлзүүлжээ.
Л.Сайнбаяр