Сүхбаатар дүүргийн II хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Акчая Виселийг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, Toyota Alphard маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.
Тэд Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байгаа аж.