Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал, Туркийн иргэн Вейсел Акчай өнөөдөр гэрээсээ гарч явахдаа хулгайлагдсан гэх мэдээлэл газар аваад байгаа билээ. Мөн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр Туркийн онцгой элчийн онгоц ирээд байгаа юм.
Тэгвэл нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр өөрийн твиттер хуудсандаа “Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ”, “Түрэг сургуулийн захирлыг баривчилж Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж Түүнийг хулгайлаагүй бид хүлээлгэж өгч буй бололтой. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно. Гэхдээ мөнгийг нь хэн авав? Юу гэж тайлбарлан бүлтрэх бол?”, “Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Улстөрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа”, “Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдаганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж”, “Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Энд буй улс төрийн хэрэгтнийг баривчлан Түрэгт хүргээд сургуулийг нь хаавал их мөнгө өгнө улсад чинь зээл өгнө гэж Түрэгүүд байнга гуйж буй” гэх зэргээр жиргэсээр байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (8)