"Улаанбаатар Эмпати" сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Вейсел Аксай /Veysel Akcay/ захирлыг өнөөдөр өглөө 09 .00 цагийн үед гэрийн гаднаас нь үл таних хүмүүс хулгайлсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Өнөөдөр 14:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд ТТ-420 Сhallanger 604 маркийн онгоц буусан бөгөөд нислэгийн цагаа өөрчилж магадгүй байна. Үүнтэй холбогдуулж Монголын тусгай албаныхан Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд ирсэн байна.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр “Иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн Альфард маркийн автомашин зогсч, машин руугаа чирээд оруулсан байна. Тухайн автомашины дугаар Монголынх байсан. Гэхдээ шалгаад үзэхэд хуурамч дугаар болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, урьдчилж бэлдсэн үйлдэл байжээ. Хэрэв гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажил явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Бид лавшруулан шалгаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (1)