Монгол, Туркын хамтарсан сургуулийн захирал, Туркын иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь хэсэг хүмүүс барьж аван, машиндаа суулган явсан гэх мэдээлэл ирээд байгаа билээ.
Тус иргэний талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад “Вейсел Акчай нь Монгол Улсад суурьшсан анхдагч Туркуудын нэг. Монголд амьдарч байх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй” гэлээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)