Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй шит, самбар гэх мэт гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлсэн анхааруулах гаргажээ.
Ингэснээр иргэд аливаа гэмтэл ослоос урьдчилсан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн холбогдох аж ахуй нэгж, албан байгууллагуудад зөвлөмж зөвлөгөөг өгч энэ талаар сурталчлан таниулах зорилгоор анхааруулах хуудсыг байрлуулжээ.
Б.Цэрэнлхам