Соён гэгээрүүлэгч, Их ноён хутагт Д.Данзанравжаагийн их ойн баярыг тохиолдуулан Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нутгийн иргэддээ мэндчилгээ илгээлээ.
“Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа нийт Дорноговьчууддаа, гадаад, дотоодод амьдарч байгаа нутгийн иргэддээ эх дэлхийд эцэг өвгөдийнхөө бахархалт түүхээр гайхуулсан Ардын хувьсгалын 97 жил, Соён гэгээрүүлэгч говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн баяр наадмын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсч, айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр, сайхан наадахын ерөөл дэвшүүлье.
Хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, сүлд хийморийн бэлгэдэл хурдан морьдын уяа сойлго эвлэж, сурын талбайд мэргэн харваачдын оноо хараа жигдэрсэн дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!” гэжээ.
Б.Цэрэнлхам