Соён гэгээрүүлэгч Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн 22884 өрхөд хутагтын дүрийг ойн бэлэг болгон өгчээ.
Хутагтын лагшин дүрийг гардуулах аравнайлах ёслолыг Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Сайншанд сумдад зохион байгуулжээ. Энэ хүрээнд Говийн IX дүрийн ноён хутагт Данзанлувсантүдэв сүсэгтэн олонд ерөөл айлдаж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар хутагтын дүрийг тус сумдын иргэдийн төлөөлөлд гардуулан өгчээ.
Иргэдэд тухайн багийн Засаг даргын ажлын албаар дамжуулан өрхүүдэд хүргэгдэх юм.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (1)