Үерийн голомтын халдваргүйжүүлэлтийн явц өнгөрсөн мягмар гаригийн байдлаар Өлгий сумын 2,3,12,13 дугаар багийн 90480 м2 талбай, айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэлтэнд хамруулсан байна. Халдваргүйжүүлэлтийн ажлыг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа ба 9 ариутгагч , 1 ДУХ машинаар халдваргүйжүүлэлт хийжээ.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагчийн хамт халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.
Мөн энэ сарын 21-24-ний өдрийг хүртэл тус аймагт ажилласан ажлын хэсэг 358 орчим айл өрхүүдэд тандалт судалгаа хийжээ. Хашаандаа худагтай 214 айл байгаагаас шаардлага хангахгүй 146 худаг, 310нүхэн жорлонгоос шаардлага хангахгүй 194 байгаа аж. Түүнчлэн302муу усны цооног байгаагаас шаардлага хангахгүй 205, огт цооноггүй 17 айл байгаа ба гүний худгаас ус авч байгаа 64 айл өрх байгаа талаарх судалгааг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар гаргажээ.
Б.Цэрэнлхам