Монголбанк энэ сарын 20-ны байдлаар 8.3 тонн алт худалдаж авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт аж.
Алтны үнийг өдөр бүр Лондоны металлын биржийн ханшаар шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийнхтэй дүйцүүлэн худалдан авч байгаа юм байна. Нэг грамм алтыг тус банк өчигдрийн байдлаар 97 090 төгрөгөөр худалдан авч байлаа.
Төв банк 2013 онд зургаа, 2014 онд 12.7, 2015 онд 15.1, 2016 онд 18.3, өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авчээ.
Дашрамд, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд Төв банк төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон ажил зохион байгуулж, мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж буй юм.