Дорнын нэрт соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн түмэн өлзий гийсний 215 жилийн ойг угтаж, Монголын нийт уран бүтээлчдийн дунд яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна.
Уг наадам өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саран хөхөө ” театрт болно. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд 30 яруу найрагч, хоёрдугаар шатанд 15 яруу найрагч, сүүлийн шатанд таван яруу найрагч тунан үлдэж Ноён хутагт Данзанравжаад зориулан бичсэн шүлгээ унших аж.
Хамтран ажиллагч байгууллагаар Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар нар ажиллаж байна.
Л.Сайнбаяр