Баян-Өлгий аймагт олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үeр усны гамшиг тохиолдож, 530 орчим айлын 2500 гаруй хүн орох оронгүй болоод байгаа билээ. Энэ гамшигт туслах зорилгоор Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх
Монголын Бурханы Шашны Дээд Сургууль санаачилсан хандивын аян долдугаар сарын 23-31ны хооронд явагдах аж. Одоогоор Гандантэгчэнлин хийд гурван гэр, Жавжэ Госог ринбүчи хийд таван гэр хандивлаад байна.
Хандивын данс, Худалдаа Хөгжлийн банк: 499205666, Баян-Өлгий хандив гэж илгээнэ үү.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)