Соён гэгээрүүлэгч Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн иргэд Улсын их баяр наадмыг тохиолдуулан Их ноён хутагтын гэгээн ойг хүндэтгэн томоохон хэмжээний даншиг зохиохоор болжээ.
Наадмыг Дорноговь аймгийн Сайн-Шанд хотод зохиох бөгөөд 27,28,29-ны өдрүүдэд болох юм.
Дашрамд дуулгахад Их ноён хутагтад зориулан Хүүхдийн ордны дэргэдэх Уран нугаралтын дугуйлангийн сурагчид“УРАН НУГАРАЛТЫН ЦОМИРЛОГ” клип хийжээ.
Б.Цэрэнлхам