Аргын тооллын дол дугаар сарын 26, Бархасбадь гараг. Билгийн тооллын 14, Суулга одтой, шаргачин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул элдэв зүйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна.
Р.Хишигжаргал