26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 байх бол Төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар бороо орохгүй. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан, харин Говийн аймгуудын нутгаар бороо орохгүй. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
Харин Нийслэл хотод шөнөдөө бага зэргийн бороо орно. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар бороо, 28-30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Цэрэнлхам