Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу фэйсбүүк орчинд “ЭМО” нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй олон тооны хүүхэд, залуучуудыг амиа хорлох үйлдэл, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай, эмэгтэй “М”-тай уулзан ярилцаж, дээрх үйлдлийг таслан зогсоон, “ЭМО” нэртэй группыг хаах арга хэмжээг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар авч ажиллалаа.
Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг эцэг, эхчүүд ойлгож, хүүхэддээ тавих хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Бичлэгийг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр ярилцлагыг байршуулсан болно.