Маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орно. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх бол Төвийн аймгуудын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Нутгийн зарим хэсгээр түр зуурын бороотой байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
Харин Нийслэл хотод бороо орохгүй. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, 29-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Цэрэнлхам