Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоотой хамтран пауэрлифтингийн нэгэн сонирхолтой тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Тэмцээн Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 2-нд болох бөгөөд шилдэг 19 тамирчин Raw classic төрлөөр өрсөлдөх юм байна. Энэ тэмцээнд 83 кг-ын жинд Б.Мянганбаатар, Г.Насанбат, Э.Галбаатар, Б.Амарбат, Г.Мөнхчулуун, Г.Оргилболд, -105 кг-д Х.Энхболд, М.Батбаяр, Ц.Отгондалай, Н.Алзахгүйбаатар, Ц.Гэрэлтод, Х.Баттөмөр, +105 кг-д Т.Саяфолла, Ш.Чанрав, Ууганбаяр, Б.Хадбаатар, М.Дорж, Ш.Батзул нар оролцохоор болжээ. Задгай талбайд манай шилдгүүд өмнө нь нэг дор өрсөлдөж байгаагүй юм.