Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болж, тамирчдаас допингийн шинжилгээ авчээ.
Ингэхэд тамирчин Ц.Батбаатар, Ө.Дөлгөөнтамир, Г.Ганцэрэн, Ш.Амарсайхан нараас допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Иймд дээрх тамирчдыг ОУБФХ-ны болон бусад тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасжээ.