Өнөөдөр Баруун болон Төвийн ихэнх нутгаар бороотой, Зүүн болон Говийн аймгийн зарим хэсгээр бороо орно.
Баруун аймгуудын нутгаар өдөртөө 18-23 градус, шөнөдөө 10-15 градус байх бол Төвийн аймгуудын нутгаар өдөртөө 12-17 градус, шөнөдөө 17-22 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар өдөртөө 25-30 градус, шөнөдөө 14-19 градус дулаан, харин Говийн аймгуудын нутгаар өдөртөө 29-34градус, шөнөдөө 17-22 градус дулаан байна.
Харин Нийслэл хотод бороо орох ба өдөртөө 25-27 градус, шөнөдөө 15-17 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 21-22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Цэрэнлхам