Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам 2018 оны Наймдугаар сарын 18- наас Есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Эмэгтэй шигшээ багт нийт 24 тамирчин дуудагдаж 2018 оны Тавдугаар сарын 22-ноос эхлэн тасралтгүй, эрчимтэй бэлтгэлээ хийсээр байгаа билээ.
Эмэгтэй шигшээ багийн албаны даргаар Д.Энэбиш, Шигшээ багийн зөвлөхөөр Д. Энхбаатар Ерөнхий дасгалжуулагч: О. Баярцогт, Дасгалжуулагчаар З. Цолмон нар тус тус ажиллана.
Тэгвэл тус наадмын 5х5 сагсан бөмбөгийн төрөлд оролцох эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрс тодорчээ.
Тэдгээр тамирчдаас 13 тамирчинг эхний байдлаар сонгоод байгаа бөгөөд эцсийн байдлаар 12 тамирчин Азийн наадамд оролцох юм.
Тус тамирчдад:
1. Д. Баянжаргал
2. Б. Алтанзаяа
3. Г. Баярцэцэг
4. Б. Солонго
5. И. Долгор
6. О. Болортуяа
7. У. Энэрэл
8. А. Хулан
9. Э. Ариунтунгалаг
10. Б. Өнөрзаяа
11. М. Булбул
12. Б. Цацрал
13. Б. Эрдэнэ-Отгон нар тус тус сонгогдоод байгаа аж.
Л.Сайнбаяр