Үүнээс үүдэж цахилгааны хязгаарлалт хийгээд байна. Тулгуур шонгууд хазайсан, зарим газраа унажээ. Үертэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим арга хэмжээ авсан байна. Аймгийн Цэвэрлэх байгууламж элс шороогоор дүүрч битүүрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Ус сувгийн газар хамтран ажиллаж байгаа аж. Айл өрхүүдээс бохир, цэвэр усны шугам битүүрлээ гэх дуудлага их ирж байгаа гэсэн. Эхлээд аймгийнхаа цэвэрлэх байгууламжийн элс, шороог цэвэрлэж нээсний дараа айл өрхүүдийн дуудлагаар очиж ажиллах юм байна.
10 жилийн өмнө Сүхбаатар хотод ийм үер болж байжээ. Оршин суугчид мэргэжлийн байгууллагуудтай сайн дураараа хамтран ажиллах шаардлагатай байгааг тус аймгийн “Урсгал ус” ХХК-аас мэдээлж байна.
Түүнчлэн үерийн гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдал дээр 200 хүнийг цалинжуулж ажиллуулахаар аймгийн төсвөөс шийджээ.
Үерийн усны дээд хэмжээ 89 см-т хүрсэн гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна. Сүхбаатар сумын ойр орчмын 20 км замын зарим хэсэг хууларч, шороо, элс, чулуунд дарагдсан гэдгийг тус аймгийн Онцгой комиссын хурлын үеэр холбогдох албаныхан танилцууллаа. Иргэдийг сайн дураараа шороо, чулууг зайлуулах ажилд туслахыг уриалж байна.
Газрын ан цав гарч, жалга үүсч, хашаа хороо нуржээ. Эдгээрт иргэдийг сайн дураараа туслахыг аймгийн Онцгой комиссоос уриалж байгаа аж.
Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийн бүх анги танхим үерт автжээ.