Ардын хувьсгалын 97 жилийн ой, Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тус тус тохиолдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчидаа шагнаж урамшууллаа.
Тус үйлдвэрийн газраас 2017-2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад оруулсан хувь нэмэр, ажлын идэвх зүтгэл, гаргасан амжилтыг үнэлж “Автотээврийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан”, ЗТХЯ-ны “Жуух бичиг”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”, “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнажээ.
Сэтгэгдэл (1)