Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарт багтдаг Чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээн долдугаар сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас АНУ-ын Мэриландын их сургуульд багшилж, "Нью-Йорк Атлетик" клубт данстай, чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Канад, АНУ-ын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Брэндон Соренсенд ялагджээ. С.Ганбаяр өнгөрсөн тавдугаар сардын сүүлээр Италид болсон Сассаригийн ОУТ-д ганцаараа оролцож түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл (1)