Төв аймгийн Заамар сумын иргэд “Эко Алтан Заамар” ХХК-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712, MV-007713 болон Баянголын эх MV-018995, Бор толгойн-MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус компани эзэмшдэг. 2018 оны тавдугаар сарын 30 нд тус компани нь Өгөөмрийн арын тохойрол нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхэлж байгаа талаар тус багийн иргэд мэдээлсэн юм байна. Уг тохйорол нь Хайлааст багийн Туул голын дагуух 56 км үргэлжлэх газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн гурван км үргэлжилсэн газар бөгөөд малчдын малаа ус, хужир шүүнд оруулж, зуншдаг төдийгүй уул уурхайн эвдэрсэн бүсэд амьдардаг Хайлааст багийн нутагт орших тахилгат Өгөөмөр хайрханы хормойд оршдог.
Уг тохойг авч үлдэхийн тулд Хайлааст багийн иргэд 2018 оны зургаа дугаар сарын арван 2 нд олборлолтын үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан очиход олборлолт явуулж эхэлсэн газраасаа баруун урагш 2км-ын зайд орон нутгийн замыг хааж хашлага татжээ. Иймд иргэдийн хүсэлтээр БИНХ-ийн ээлжит бус зургаа дугаар хуралдааныг 2018 оны зургаа дугаар сарын арван 5 –ны өдөр уг тохойролд хуралдуулсан аж.
Уг хуралдаанаас “Эко Алтан Заамар” ХХК нь БОНБНҮ хийлгэхдээ Хайлааст багийн иргэдэд төслийг танилцуулж ИНХ-ийн санал тэмдэглэлийг тусгаж хавсраагүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.4.8, арван 8 дугаар зүйлийн 18.4 заалтуудыг тус тус зөрчсөн учир үйл ажиллагааг нь зогсоох бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Энэ мэтчилэн хуулийг уландаа гишгэсэн компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь хураахыг Заамарчууд төрөөс шаардаж байна.
Л.Сайнбаяр