Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойн хүчит бөхийн барилдааны бүртгэлийг энэ сарын 9-10-ны өдрүүдэд Спортын төв ордонд авахаар болжээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо бүртгэлийг зохион байгуулах юм байна. Энэ жилийн тухайд хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглох бол хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах юм. Хүүхдийн бөхийн барилдаанд оролцогчдыг энэ сарын 8-9-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.
Үндэсний бөхийн холбооны маргаанаас шалтгаалан энэ жилийн бүртгэлийг Спортын төв ордонд хийхээр болсон байна. Өмнө нь Үндэсний бөхийн холбоо, Бөхийн салбар хорооны хяналтаар бөхчүүдийн бүртгэл хийдэг байсан бол энэ жил холбооны хэрүүлээс шалтгаалан Бөхийн салбар хороо дангаараа зохион байгуулах юм.