Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Нэгдсэн үндэсний байгууллага”, ”Технож Бизнес Инкубатор төв” ТББ хамтран нийт аялагч жуулчин, ард иргэдэд “Хөдөө гэр санаачилга” төслийн уриалгыг танилцуулав.
Төслийн зорилго тогтвортой , өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нахөрлөлүүд, малчдын оролцоог нэмэгдүүлэх , сурган чадавхижуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд оршиж байгаа юм байна.
Судалгаа төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аялал жуулчлал газар авч байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд нь цөөн хэдэн үзэсгэлэнт газрууддаа байрлан жуулчдад өндөр үнээр үйлчлэх сонирхолтой байдаг. Мод, жимс, самар, эмийн ургамал, цэцгийг дураар түүж, зарж борлуулагчид олширсон. Иймд хариуцлагатай аяллыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлж өртөг багатайгаар аялангаа ойн нөхөрлөлүүдээ дэмжиж, тэдэндээ хөрөнгө оруулъя хэмээгээд байгалиа хамгаалахад хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хурлын үеэр уриаллаа.
Хүн ам цөөнтэй манай улсын хувь байгаль орчноо хамгаалахын тулд нутгийн ард иргэдтэй хамтран ажиллах нь хамгийн зөв гарц гэж үзэж байгаа юм байна.