Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Залуус эрүүл мэндийн төв, Глобал сантай хамртран зохион байгуулж буй “Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд эрхийн чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна.
Чуулганаар Ази номхон далайн бүсийн ЛГБТИ олон нийт, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хүндлэх нь тэдний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хүчин зүйлс болох тухай, бэлгийн мөн чанар, хүйсийн баримжаа болон хөгжлийн бэрхшээл гэх мэт ялгаварлан гадуурхагдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх, хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг хэлэлцэх, төрд хүргүүлэх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “хэнийг ч орхигдуулахгүй” зарчмыг Ази номхон далайн бүсийн дунд болон дундаас доогуур орлоготой орнуудын хувьд хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм байна.
Эмч мэргэжилтнүүдийн дунд бэлгийн цөөнх буюу ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээл, үндэс угсааны цөөнхийн талаар үнэн зөв, шинжлэх ухаанч мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн ёс зүй, соёлын мэдрэмж, үйлчилгээний хандлага, чадварыг дээшлүүлэх, ЛГБТИ болон бусад цөөнх хүмүүсийн онцлог хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилго нь оршиж байгаа аж.
Мөн Австрали, Их Британы эмч, эрдэмтэд, Ази Номхон далайн трансжендэр сүлжээний удирдах зөвлөлийн гишүүд иттгэл тавих юм байна.
Чуулганд цөөнх бүлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг хүний эрхийн нүдээр харж эрүүл мэндийн эрх, олон нийтийн хөгжлийн асуудлаар ажилладаг эмч, мэргэжилтнүүд, судлаач, багш нар, ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-ууд болон бие даасан мэргэжилтнүүд хамрагдана гэлээ.
Чуулган 4,5-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Л.Сайнбаяр