Хорвоод мэндлээд дөнгөж нэг нас хүрч буй бяцхан хүү ховор тохиолддог эмгэгтэйг эмч нар оношилсон ч Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн хариуг аав, ээжид нь дуулгажээ. Хүүгийн уушгины хураагуур /венийн/ судас буруу байрлалтай, зүрхний тосгуур хоорондын хана цоорхой юм байна. Аав,ээж нь хүүгээ эмчлүүлэхээр АНУ, Япон, Энэтхэг зэрэг орнууд руу материалыг нь явуулахад зөвхөн Энэтхэг улсаас хагалгаа хийх боломжтой, зардал нь монгол мөнгөөр 50 сая төгрөг болох талаар хариу ирүүлжээ. Залуу гэр бүлд ганц олдсон боломж нь энэ гэлээ ч мөнгө санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хүүгийн амь нас эрсдэх аюултай. Иймд тэд ирэх наймдугаар сарын 20-нд Энэтхэг улсын Дели хот дахь “BLK Children Heart Institute” эмнэлгийг зорихоор товлож, сайхан сэтгэлт монгол түмэндээ хандан хандив хүссэн байна. Сайхан сэтгэлт монгол түмэн, уншигч олон минь тэдэнд халуун гараа сунгаарай. С.Содбилэг хүүгийн аав, ээжтэй холбогдох утас: 99583589, 88900131. Хандивыг Хаан банкны 5405441189, 5063031031 тоот дансанд илгээгээрэй.
Ч.ЗОТОЛ