Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний наадмын сорилго барилдаан 2018 оны 06-р сарын 30 нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтайд" байрлах Шүтээн амралтын газарт боллоо. Улс аймгийн алдар цолтой 32 бөх хүч сориход Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, 439-р анги "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх МУ-ын начин Бердимуратын Серик түрүүлж Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, Хилчин спорт хороо Хилийн цэргийн 0208-р тусгай салбар Өлгийн хүчтэн дэвжээ "Бэк Трэвэл" ХХК-ийн бөх МУ-ын начин Батчулууны Баатарцол үзүүрлэлээ.
С.НАЦАГ