Казахстан улсад боксын өсвөр үеийнхний олон улсын тэмцээн болж, Монголын бяцхан ширэн бээлийтнүүд гялалзсан амжилт байгуулан эх орондоо ирлээ. Тухайлбал Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн аварга И.Ермаханы нэрэмжит тэмцээний охидын 44 кг-ын жинд Б.Жанаргүл, 54 кг-д Т.Номин-Эрдэнэ, 57 кг-д М.Цэцэгдарь нар алтан медаль хүртснээр төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин 46 кг-д А.Хулан, 52 кг-д Ц.Анужин нар мөнгөн мдаль хүртжээ. Ийнхүү манай гэзэгтэй боксчид Казахстанаас гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн байна. Энэ тэмцээнд Казахстан, Узбекистан, Кигизстан зэрэг боксын спорт өндөр хөгжсөн 10 орчим орны баг тамирчид өрсөлджээ.
С.НАЦАГ