Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн тавдугаар сарын 03-наас зургадугаар сарын 27-ны хооронд цаг уурын төлөвтэй уялдуулан хаврын тариалалтын ажлыг 494.3 мянган га талбайд хийсэн байна. Тухайлбал улаанбуудай 342 мянган га, төмс 12.7 мянган га, хүнсний ногоо 8.1 мянган га, тосны ургамал 69.7 мянган га, тэжээлийн ургамал 36.6 мянган га, эмийн ургамал 947 га, жимс, жимсгэнэ 386 га талбайд тус, тус тариалжээ.
Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тариан талбайг хамруулсан юм. Энэ нь нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.
2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн байна.