1993 оноос хойш Үндсэн хуулийн Цэцийн гишүүн. даргаар ажиллаж байсан Н.Жанцанг өнгөрсөн тавдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрбээр Цэцийн гишүүнээс дарга хүртэлх албан тушаалд 25 жил тасралтгүй ажилласан нэгэн. Түүний талаар ойрын үед нэгэн мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, Монголын нэр бүхий нэгэн бизнесмэнээс хоёр сая орчим ам.доллараар алтан бурхан худалдан авсан гэх мэдээлэл. Хэрэв хоёр сая ам.долларыг одоогийн ханшаар бодвол дөрвөн тэрбум 900 сая төгрөг болох аж. Гэтэл энэ хүн АТГ-т мэдүүлсэн ХОМ-дээ бүтэн жилийн орлогоо 63 сая төгрөг гэж мэдүүлсэн байдаг атлаа тийм их мөнгө хаанаасаа олж бурхан худалдаж авсан юм бол гэдэг асуулт олон хуний анхаарлыг татаад буй юм. Мэдээж авсан нь үнэн бол насаараа хураасан бүх хөрөнгөөрөө ганц бурхан худалдаж авах хүн энэ орчлонд лав байхгүй биз.
Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Н.Жанцан бол насаараа төрийн ажил эрхэлсэн хүн. Гэсэн ч түүний 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт зөвхөн цуглуулга нь л гэхэд даруй нэг тэрбум 250 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн байдаг. Тэрбээр үнэтэй цуглуулгаараа Монголд толгой цохидог. Монголын хамаг л үнэтэй ховор сонин хөөрөг эл эрхмээр дамжсан гэдэг. Одоо ч түүнд хэдэн зуун саяар үнэлэгдэх хөөрөг цөөнгүй бий.
Туүний жилийн орлого 63 сая 648 мянган төгрөг. Хадгаламждаа 330 сая гаруй төгрөгтэй 275 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай нэгэн гэж 2015 онд мэдуүлж байсан байх юм. Түунээс хойш нэмэгдсэн нь дамжиггүй. Гэхдээ насаараа төрд зүтгэсэн, эрхэлдэг бизнесгүй, ашиг орлого өндөртэй ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй тэрбээр хэдэн тэрбумаар тоологдох асар их хөрөнгө яаж цуглуулсан юм бол. Н.Жанцан гуайн гэрээророод гарсан хүмүүс урьд хожид үзэж хараагүй үнэт эдлэлийн музей, дэлгүүр шиг юм билээ хэмээн дуу алдацгаадаг.
Тэрбээр 1972-1986 оныг хүртэл прокурорын байгууллагад ажилласан. 1986-1990 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч. 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан намтартай. Харин 1992 оноос хойш Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан билээ. Тиймдээ ч нэг насаараа идээд дуусахгүй хөрөнгө чинээтэй болъё гэвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох хэрэггэй юм байна гэх хошин яриа ч наагуур цаагуур яваад эхэлсэн байх юм. Түүний чинээлэг амьдралтай залгах шат, гишгүүр юу байв гэсэн асуулт ч хариулт нэхсээр буй.
Үүнийг бичсэнээрээ хөрөнгөтний нийгмийг, хөрөнгөтөн хүнийг үзэн ядах гэсэнгүй. Зөвхөн насаараа төрд ажиллаж. татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсан эрхмүүд Монголын толгой баячуудын жагсаалтад бичигддэгт л хамаг учир байгаа юм.
Цэцийн гишүүдээс сая бүрэн эрх нь дуусгавар болсон Д.Сугар бас ийм хэл аманд өртдөгийг олон түмэн мэднэ. Тэрээр Н.Жанцан даргатай ижил төстэй намтартай. Насаараа л төрд зүтгэсэн эрхэм. Мөн л Монголын тэргүүн баячуудын жагсаалтад багтдаг. Эндээс дүгнэхэд Монголын төр, тэр дундаа Цэц ажиллаж буй апбан хаагчиддаа үнэхээр ээлтэй газар гэлтэй. Зай завсар, сандал суудал хангалттай олддогсон бол гурван саяулаа Үндсэн хуулийнхаа ма- наачийг хийхийн зэрэгцээ хувийн амьдралаа цэгцэлж. баячуудын жагсаалтад багтаад авмаар санагдана. Цэц гэлтгүй Монгол төрийн бүхий л албан газраас тэр бумтангууд хэдэн арваараа төрсөөр байгаа. Уртаас урт жагсаалтад хэн хэн багтдагийг хуруу даран нэрлэж чадна. Хэрвээ эдгээр хүмүүс үндэслэлгүйгээр хөлжсөн бол хуулийн байгууллагууд хуулийнхаа дагуу ажиллах нь дамжиггүй бизээ.
Эх сурвалж: Өдрийн сонин П.БАТБААТАР
Сэтгэгдэл (9)