Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
11.00 цагт Төрийн ордны “Г” танхимд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой төслийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
09.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой чуулга уулзалт болно.
12.00 цагт Монгол Улсын филармонийн байранд Морин хуурын олон улсын наадам зохион байгуулах болсонтой холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ.
10.00 цагт “C1” телевизийн байранд Японы “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.
10.00 цагт Шинжлэх ухаан технологийн санд “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх' нь төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, нээлтэй танилцуулга” болно.
10.00 цагт НЗДТГ-т Хотын дарга С.Батболд нийслэлийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзана. Утас:91113191 88080750
11.00 цагт Үндэсний мэдээллийн 'МОНЦАМЭ' агентлагийн мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 29, 30-нд 'Чингисийн хүрээ' цогцолборт болох 'Граунд гольф'-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт МҮЭХ өөрийн байрандаа Татварын багц хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт УДБЭТ-т НИТХ-аас “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан мансуурлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна.