Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яамтай хамтран “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх" нь төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг түгээр дэлгэрүүлэх, нээлтэй танилцуулга” энэ сарын 26-нд Шинжлэх ухаан технологийн сангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” (МТҮП-ийн III давхар)-д болно.
П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, профессор З.Лхагвасүрэнгийн удирдлага дор зохион байгуулж буй уг төслөөс зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношилж, эмчилгээний өндөр технологит арга болох судсан дотуурх мэс заслын эмчилгээний технологийг иж бүрнээр эмнэл зүйн практикт нэвтрүүлэх үр дүнг хүлээж байгаа юм. Мөн зүрхний цочмог шигдээстэй 200 өвчтөнд эмтэй, эмгүй цагираг тор (стент) тавьж, эмнэлзүй-ангиографи-үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, эмчилгээний харьцуулсан үр дүнг баталгаажуулах, стенд тавих үед атерэктоми буюу судсан дотуурх эмчилгээний шинэ аргыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх, зүрхний цочмог шигдээст өвчнийг эрт оношлох замаар 48 цагийн дотор судсан дотуурх мэс засал хийдэг аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхээр зорьж байна.
ХӨТӨЛБӨР
2018 оны 6 дугаар сарын 26-нд 10:00 - 11:00
Эх сурвалж: БСШУСЯ