Энэтхэг улсын Мумбай хотод энэ сарын 12-19 ний өдрүүдэд зохиогдсон Олон улсын эмэгтэй их мастеруудын шатрын тэмцээнд 2018 оны Монгол улсын аварга, МУГТ, олон улсын мастер, эмэгтэй их мастер, Завхан аймгийн харъяат, Алдар спорт хорооны тамирчин Батхуягийн Мөнгөнтуул урилгаар оролцож 11 өргөөс 8 оноо авч чансаагаа +6 оноогоор ахиулж тэргүүн байр эзэллээ.
Сэтгэгдэл (1)