“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарладаг билээ. Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийнэ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас онцолж байна.
⚡️Баянзүрх дүүрэг
11:00-15:00 цагт: 14, 18-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, ХСҮТ, Bелл март ХХК, Эрин лайн ХХК, Доог алт ХХК 13-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор,
11:30-19:00 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам, 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Тамгын газар, Эрүүл мэндийн төв, МЦХ салбар болон эдгээрийн ойр орчмоор;
⚡️Сонгинохайрхан дүүрэг
11:00-17:00 цагт. 6-р хороо Ханын материал 64А, Б байр болон ойр орчмоор;
⚡️Налайх дүүрэг
10:00-17:00 цагт: Дулааны станц.