Гаалийн байгууллагын хэмжээнд 06-р сарын 04-08 ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 40 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 17 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэл, эрүүгийн хэрэг бүртгэл тус тус нэг удаа бүртгэгдэн юм. Дээрх зөрчлүүдэд 106,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 330 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүллээ. Зөрчлийн улмаас 9.27 кг байгалийн чулуу, утаат тамхи 8 хайрцаг, 60 кг хаягдал гууль улсын орлого болгон хураажээ.