УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар “Эрүүл Архангай-Зөв хэрэглээ” багийн эмч нарт зориулсан сургалт өнөөдөр /2018.06.11/-ний өдөр Төрийн ордонд боллоо. Уг сургалтын зорилго нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд багийн эмчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн” Бодлогын түвшинд улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, илүү хүртээмжтэй болгох үүднээс анхан шатандаа анхаарч ажиллах, багийн эмч нарын мэдлэг чадварыг сайжруулах шаардлага бий. Багийн эмч нарт шаардлагатай эм хангамж, унаа, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдэж өгснөөр эрүүл мэндийн өвчлөлийг 30-50 хувиар бууруулах боломжтой. Гол зорилго нь үүнд чиглэгдэж байна” гэсэн юм.
Багийн эмч нарт зориулсан энэхүү сургалтаар хавдар өвчний эрсдэл, эрт илрүүлэг, ач холбогдол, хүнсний аюулгүй байдал, хуванцар сав түүний хэрэглээний асуудал зэрэг олон сэдвийг хөндөж байна. Архангай аймгаас ирсэн эмч нарт Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн, Б.Жаргалсайхан, Э.Эрдэнэчимэг, Б.Оюунцэцэг болон Анагаах ухааны магистр М.Ундрам нарын эрдэмтэн, судлаачид, салбарын яамны холбогдох мэргэжилнүүд хүрэлцэн ирж яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сэтгэгдэл (2)