“Токио 2020” олимпийн эрхийн оноо олгох “FIBA 3x3 - Улаанбаатар” Дэлхийн гран-при тэмцээн Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Сүхбаатарын талбайд болсон уг тэмцээнд “Улаанбаатар” баг дөрөвдүгээр байрт шалгарч 1000 долларын эзэд болов. Харамсалтай нь Азийн наадмын үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн энэ удаагийн тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн билээ. Манай баг тамирчид дараагийн удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.