Монгол Улсын иргэн эмэгтэй 2017 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын буриад улсын нийслэл Улан-Үдэ хотод аялж явахдаа танилынхаа монгол руу дайсан хоёр хайрцаг сумыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэх гээд гаалийн шалгалтаар баригджээ. Тэрбээр нийт 500 ширхэг сумыг машиныхаа тээшинд, хүнсний зүйлсийнхээ дунд нууж гарах гэж байсан байна.
Орос-Монголын хилийн “Хиагт” боомтын гаалийн ажилтнууд автомашинд шалгалт хийх үеэрээ нуусан галт хэрэгслийг илрүүлсэн байна. Шүүхээс эмэгтэйг галт хэрэгсэл тээвэрлэж, нууцаар хил давуулах гэсэн хэмээн дөрвөн жилээр хорих ял өгсөн ч хөнгөрүүлэн үзэж жил хагасын тэнсэн харгалзах ял оноосон байна хэмээн ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг gazeta-n1.ru хэвлэл дамжуулжээ.
Сэтгэгдэл (10)