Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 28, Даваа гараг. Билгийн тооллын Зуны тэргүүн улаагчин могой сарын 14. Хоёр хар мэнгэтэй Цагаан бич өдөр
Наран өглөө 05,02 цагт мандаж орой 20.37 цагт шингэнэ.
Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн.
Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс засуулбал эд мал арвижина.