Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 24, Пүрэв гараг . Билгийн тооллын Зуны тэргүүн улаагчин могой сарын 10. Зургаан цагаан мэнгэтэй Улаан луу өдөр
Энэ өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэх, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн.
Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.